Нэгдүгээр сарын 4-нд хутгалуулж нас барсан хоёр хүний хэрэгт сэжигтэн цагдан хоригджээ

2026-01-07 10:301min
20260107-103023-file.jpeg
Нэгдүгээр сарын 4-нд хутгалуулж нас барсан хоёр хүний хэрэгт сэжигтэн М.Б-г баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Б.М (30 настай) болон С.А (4 настай) нар энэ оны нэгдүгээр сарын 4-ний өглөө 07:50-09:55 цагийн хооронд бусдад хутгалуулж нас барсан байна. Мөн С.А (2 настай) мэс засалд зүсэгдсэн шархтайгаар Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн М.Б-г нэгдүгээр сарын 4-ний шөнийн 23:10 цагаас эхлэн баривчилжээ. Хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйлс, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн үндэслэлээр прокурорын байгууллагаас М.Б-г цагдан хорих саналыг нэгдүгээр сарын 5-ны өдөр шүүхэд хүргүүлсэн байна.

Шүүхээс яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэмжээг харгалзан үзэж, М.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.