Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2026 оны нэмэлт элсэлт эхэллээ

2026-01-06 15:301min
20260106-153050-file.jpeg
Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2026 оны нэмэлт элсэлтийн бүртгэл энэ сарын 16-ныг дуустал явагдана. Сургалтууд 2-12 дугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдаж байна.

Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2026 оны нэмэлт элсэлтийн бүртгэл энэ сарын 5-нд эхэлж, 16-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бүртгэл өдөр бүр 09:00-17:00 цагийн хооронд төвийн байранд явагдана.

Энэ хичээлийн жилд Хүүхдийн Урлан Бүтээх Төв нь 2-12 дугаар ангийн сурагчдад зориулан уран зураг (анхан шат), монгол уран бичлэг, монгол зураг, эко гар урлал, дизайн урлал зэрэг нийт 20 төрлийн сургалтыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулж байна.

Нэмэлт элсэлтэд оролцох хүүхдүүд төрсний гэрчилгээтэй ирж бүртгүүлэх шаардлагатай.

Сургалтын цагийн хувьд өглөөний ээлж 09:00-11:00, өдрийн ээлж 14:00-16:00 цагт явагдана.