Анх удаа орон сууц худалдан авсан эсхүл барьсан иргэд 6 сая төгрөг хүртэлх татварын буцаан олголт авна

2026-01-06 19:011min
20260106-190141-file.jpeg
Анх удаа амьдарч ашиглах зориулалттай орон сууц худалдан авсан эсвэл барьсан татвар төлөгчид 6 сая төгрөг хүртэлх татварын буцаан олголт авах боломжтой бөгөөд e-tax.mta.mn сайтад тайлан гаргаж шаардлагатай материалыг илгээх шаардлагатай.

2024 оны хоёрдугаар сарын 15-ны дотор etax.mta.mn сайтад нэр, нууц үгээр нэвтэрч, хувь хүний орлогын албан татварын тайлан гаргаж, шаардлагатай материалыг хавсарган илгээх шаардлагатай.

Анх удаа амьдарч ашиглах зориулалттай орон сууц худалдаж авсан татвар төлөгчид дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай. Тайлан гаргахдаа “Иргэний үнэмлэх”, “Нийгмийн даатгалын лавлагаа”, “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа” зэрэг мэдээлэл ХУР системээс автоматаар татагдан орно. Мөн борлуулагчаас цахим төлбөрийн баримт, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримтыг бүрдүүлнэ.

Татвар төлөгчид худалдах- худалдан авах гэрээ (нотариатаар баталгаажсан), орлого нотлох баримт (банкны зээл эсвэл татвар төлсний дараах орлого), цахим тайлан гаргах, буцаан олголт авах хүсэлтийг цахим тайлангийн хавсралтаар илгээнэ.

Харин анх удаа амьдарч ашиглах зориулалттай орон сууц барьсан татвар төлөгчид мөн “Иргэний үнэмлэх”, “Нийгмийн даатгалын лавлагаа”, “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа” мэдээллийг ХУР системээс автоматаар татаж ашиглана.

Татвар төлөгчид хөрөнгийн үнэлгээний тайлан, орлого нотлох баримт, цахим тайлан гаргах, буцаан олголт авах хүсэлтийг цахим тайлангийн хавсралтаар бүрдүүлж илгээнэ.