БНСУ-ын Дотоод хэргийн яам мягмар гарагт /2024.12.24/ мэдэгдэл хийхдээ тус улс албан ёсоор супер өндөр насажсан гэх тодотголтой болж байна гэжээ. Дэлхийн хамгийн бага төрөлтийн түвшинтэй тус улс нь хүн ам зүйн хямралтай тулгараад байгаа юм. Тэгвэл Өмнөд Солонгосын Дотоод хэргийн яам мэдээлснээр хүн амынх нь 20 хувийг 65 болон түүнээс дээш насныхан бүрдүүлж байгаа тул албан ёсоор өндөр насажсан улс болжээ.