Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Сингапур Улсын Хүний нөөцийн сайд, Худалдаа, аж үйлдвэрийн 2 дугаар сайд Тан Сий Лэнтэй албан ёсны уулзалт хийсэн.
Уулзалтаар тогтвортой аялал жуулчлалыг дэмжих чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон бөгөөд ирэх оноос хоёр орны хооронд үйлдэж эхлэх шууд нислэг нь хоёр орны иргэд харилцан зорчих, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх чухал түлхэц болохыг талууд онцолжээ.