Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш сурагчаа хичээлийн тэмдэглэгээ хийгээгүй, үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Тус үйлдэлтэй холбоотой шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллагаас мөн эхлүүлсэн. Тэгвэл тухайн багш ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.