2024 оны 12 дугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр цас орно.
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 13-нд Увс нуурын хотгороор, 16-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд Халх голын сав газраар цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Арванхоёрдугаар сарын 15, 16-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 18-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 18-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 25-30 хэм, бусад хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 15, 16-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.