Их Британи дахь Кантербуригийн тэргүүн номлогч Жастин Уэлби мягмар гарагт /2024.11.12/ огцорч буйгаа мэдэгджээ. Олон арван жилийн өмнө Христийн шашинтнуудын зуны зусланд гарсан гэх хүүхдийн хүчирхийллийн хэргийг мөрдөх ажлыг зүй ёсоор явуулж чадаагүй хэмээн тэр ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн нэгэн мэдээллээр түүнийг цуврал хүүхэд хүчирхийлэгчдийг зогсоохын тулд авсан арга хэмжээ нь хангалтгүй байжээ. Үүний дараа хүмүүс Уэлбийг ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж эхэлсэн юм.
Ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн захидалдаа Уэлби “Харгис хүчирхийллийн эсрэг арга хэмжээ аваагүйнхээ төлөө хувиараа болон байгууллагаараа хариуцлага хүлээнэ”. Тэрбээр “Английн сүм түүхэндээ бусдыг хамгаалж чадалгүй бүтэлгүйтсэн явдалд би удаан хугацааны турш ичиж ирсэн. Сүүлийн хэдэн өдөр энэ ичих сэтгэлийг минь шинээр гаргаж ирлээ. Би хүчирхийлэлд өртөж хохирсон бүх хүмүүст харамсан огцорч байна”.
Эх сурвалж: Reuters