Өнгөрөгч сард буюу аравдугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Буман жаалууд” гэх нэртэй өдөр өнжүүлэх газарт ой 2 сартай хүүхэд нас барсан хэрэг гарсан ба урьдчилсан байдлаар хахсаны улмаас нас барсан хэмээн үзсэн.
Тэгвэл тус шалгалтын дүгнэлт гарсан эсэхийг ЦЕГ “Ой 2 сартай хүүхэд “Өдөр өнжүүлэх газар”-т амиа алдсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа. Одоогоор нас барсан шалтгааныг тодруулахаар Шүүх шинжилгээний байгууллагаас нарийн шинжилгээ хийсээр байна. Угтаа нас барсан хүнд 30 гаруй төрлийн шинжилгээ хийгддэгээс дийлэнхийнх нь хариу гарсан. Гэхдээ нас барсан шалтгааныг хэлэхэд арай эртэднэ. Бүх шинжилгээний дүн гарсны дараагаар хариу тодорхой болно” гэлээ.