Швейцарь улс төмөр замд зөөврийн нарны зай хураагуур суурилуулах шинэлэг санаачилгыг дэвшүүлж, цэвэр эрчим хүчний салбарт ахиц дэвшил гаргаж байна.
Тодорхой хэлбэл, “Sun-Ways” компани Швейцарийн холбооны технологийн хүрээлэн болох EPFL-тэй хамтран бүтээсэн энэхүү шинэлэг системийг 2025 оноос эхлэн Нейшател дахь зам дээр турших юм.
Ингэхдээ нэмэлт газар шаардахгүйгээр өргөтгөх боломжтой, байгаль орчинд ээлтэй шийдлийг санал болгож байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.