Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанган манай улсад сэргээгдэх эрчим хүчний салбарт ямар боломж байгаа талаар илтгэл танилцуулсан байна. Уг илтгэлдээ “Монгол улс сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх тал дээр анхаарал тавьж, өндөр өртөгтэй нүүрсний цахилгаан станцуудаас татгалзаж, цаашид эрчим хүчний тогтвортой ирээдүйн төлөө зорих нь зүйтэй билээ. Монгол бол нар, салхи, усны нөөцөөр баялаг орон учраас энэ боломждоо түшиглэсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах. Эрчим хүчний хараат байдлаас гарч, эрчим хүч экспортлогч орон болох боломж байна. АНУ-ын хөрөнгө оруулагч бизнесийнхэн, Монголын Засгийн газрын зүгээс энэ талбарт хамтран ажиллахаар хэлэлцээг эхлүүлээд байна” хэмээн онцгойлон танилцуужээ.
Монгол Улс эрчим хүчний үнийг нэмэх асуудлаа дуншуулж байх энэ цаг үед АНУ-ын зүгээс сэргээгдэх эрчим хүчний салбарт орж ирье гэдгээ ил шулуун хэлсэн нь нэг талдаа ОХУ, болон БНХАУ-ын зүгээс манай стратегийн ач холбогдол бүхий салбарт хамтын оролцоо нь хүрээгээ тэлж буйтай ч холбоотой байж болно.