Японы эрдэмтдийн бүтээсэн дэлхийн хамгийн анхны модон хиймэл дагуулыг мягмар гарагт /2024.11.05/ тойрог зам руу хөөргөсөн байна. Тэрхүү хиймэл дагуулыг хөөргөснөөр цаашлаад сар болон Ангараг гарагийг судлахад модон төхөөрөмж ашиглаж болох эсэхийг турших боломжтой юм.
LignoSat нэртэй тэрхүү хиймэл дагуулыг Кёотогийн их сургууль болон “Sumimoto Forestry” компани хамтран бүтээсэн байна. Тус хиймэл дагуулыг Олон улсын сансрын станц руу “SpaceX” компанийн пуужингаар тээвэрлэсэн юм. LignoSat хиймэл дагуулыг дараа нь дэлхийгээс 400 км-ын өндөрт тойрог замд тавих аж. Кёотогийн их сургуульд сансар дахь хүний үйл ажиллагааг судалдаг Такао Дои “Бид өөрсдийн гараар үйлдвэрлэх болох модоороо байшин барьж, сансарт үүрд амьдрах боломжтой болно” хэмээжээ.