Энэтхэгийн хойд хэсгийн Уттаракханд мужид Алмора дүүргийн Марчулад зорчиж явсан автобус 50 метр гүнзгий гуу жалга руу унажээ. Ослын улмаас 36 хүн нас барж, 27 хүн гэмтэж бэртэв. Зарим зорчигч нь газар дээрээ нас барсан бол гэмтэж бэртэгсдийг ойролцоох эмнэлэгт шилжүүлжээ. Аврах ажиллагаа үргэлжилсээр байна.
Тухайн автобус 44 зорчигчтойгоор Даваа гаригт Рамнагар дүүрэг рүү явж байжээ.
Нас барсан хүмүүсийн ар гэрт 200 мянган рупи, гэмтэж бэртсэн хүмүүсийн ар гэрт 50 мянган рупи тус тус олгох шийдвэрийг Нарендра Моди зарлав. Мужийн сайд Пушкар Сингх Дами ч бас хохирогчдын ар гэрт санхүүгийн тусламж үзүүлнэ гэж мэдэгдлээ.