Пунжаб аймгийн Лахор хот нь Энэтхэгийн хилээс 25 километрийн зайд оршдог бөгөөд салхины чиглэл агаарын бохирдол нэмэгдэхэд нөлөөлж байгаа аж. Энэ талаар Пунжабийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт хариуцсан нарийн бичгийн дарга Ража Жахангир Анвар хэлэхдээ, “127 сая хүн амтай Пунжабад төдийгүй дэлхийн хэмжээнд уур амьсгалын дипломат бодлого хэрэгтэй байна. Энэтхэгээс ирж буй салхины чиглэл өөрчлөгдөхгүй байгаа тул Лахор хот саарал болж, хоолой боогдох болсон. Бид хөрш орноо буруутгаагүй ч хамтын ажиллагааг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг багасгах арга хэмжээ авах ёстой. Тиймээс манай засгийн газар Энэтхэгт бичиг хүргүүлж, хэрхэн агаарын бохирдлыг бууруулах арга чаргыг судлахаар төлөвлөж байна” гэжээ.
14 сая хүн амтай Лахор хотын агаарын чанарыг индекс өнгөрсөн Бямба гаригт 1,900-аас давж, аймшигтай дээд хэмжээг тогтоосон байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN