Хятадын арми хамгийн сүүлийн үеийн үл үзэгдэгч сөнөөгч онгоцыг зохион бүтээсэн гэж мэдэгджээ. Үүнийг тус улсын өмнөд хэсэгт болох арга хэмжээний үеэр олон нийтэд танилцуулна гэж албаны хүн мэдээлэв. “Airshow China” агаарын шоу арваннэгдүгээр сарын 12-нд Гуандун мужийн Жухай хотод нээлтээ хийх гэж байна.
“J-35A” гэгддэг уг онгоц нь олон төрлийн үүрэг гүйцэтгэх чадвартай, дунд оврын үл үзэгдэгч сөнөөгч онгоц юм.
ЭХ СУРВАЛЖ: NHK