Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид БНХАУ-ын Хайнаньд явж байгаад нэг нь өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг аравдугаар сарын 22-нд гарсан. Уг хэргийг БНХАУ-ын цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд гаднын нөлөөтэй нас барсан эсэх нь одоогоор тогтоогдоогүй.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах газрын ажилтан Т.О нь ажлын газрын 15 хүний хамтаар “Хайнань”-д аялж байхдаа 33 давхар бүхий “Phoenix” зочид буудалд буусан байна. Улмаар тухайн барилгын 21 давхраас унаж амиа алджээ.
Талийгаачийн цогцсыг өчигдөр буюу энэ оны аравдугаар сарын 28-ны шөнө Монголд авчирсан юм. Гэтэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тушаалаар талийгаачийг өчигдөр албан ёсоор ажлаас нь чөлөөлж, ар гэрт нь 1 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон байна.