Тус улсад технологи идэвхтэй хэрэглэдэг 30-аас доош насны 100 сая гаруй хүн амьдардаг. Гэсэн хэдий ч “Apple” одоо хүртэл Индонезид албан ёсны дэлгүүргүй юм. Ийм учир “Apple”-ийн бүтээгдэхүүн худалдаж авахыг хүссэн хүн дахин борлуулагчаас авдаг байна.
Улсын хуулиар бол ухаалаг утаснуудын эд ангиудын 40 хувийг дотоодын материал ашиглан бүтээсэн байх ёстой юм. Индонезийн аж үйлдвэрийн яамны төлөөлөгч мэдэгдэл хийхдээ есдүгээр сард худалдаанд гарсан iPhone 16 загварын утас нь энэ шаардлагыг хангахгүй байгаа тул худалдаалах боломжгүй болсон гэжээ. Тус яамны төлөөлөгч Фебри Хендри Ариф мэдэгдэхдээ одоогийн байдлаар есөн мянган ширхэг тус загварын утас Индонезид орж ирсэн байна. Хэдийгээр тэдгээр утсыг оруулж ирсэн нь хууль ёсных ч гэсэн худалдаалах нь хууль бус зүйл болно гэж Ариф хэлжээ.
Эх сурвалж: The Guardian