Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский пүрэв гарагт /2024.10.17/ Европын холбоо болон НАТО-д дайнд ялах төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Танилцуулах хурлын үеэр Украинд НАТО-д элсүүлэх урилга нэн даруй явуулахыг Европын удирдагчдаас Зеленский уриалсан байна. Зеленский лхагва гарагт /2024.10.16/ улсынхаа парламентад ялалтын төлөвлөгөөгөө танилцуулахдаа төлөвлөгөөний нэг хэсэгт Украин НАТО-д элсэх багтана хэмээсэн юм.
Өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон уулзалтад Зеленский Европын холбооны 27 орны удирдагчдын өмнө гарахдаа агаарын довтолгооноос хамгаалахад нэмэлт тусламж үзүүлэхийг хүсжээ. Мөн тэрбээр урт тусгалтай барууны зэвсэг ашиглан ОХУ-ын газар нутагт цохилт өгөх зөвшөөрөл олгохыг холбоотнуудаасаа хүссэн байна. Зеленский НАТО-д эслэх урилга шууд явуулахыг хүссэн нь тус холбооны хувьд бодит бус зүйл юм. Тэрбээр Европын холбооны удирдагчдад хандаж хэлэхдээ “Хэрвээ бид яг одооноос ялалтын төлөвлөгөөг хэрэгжүүлбэл энэ дайныг ирэх жилээс хойшгүй дуусгаж чадна” гэжээ.
Зеленский Брюссельд айлчилж байгаа нь Украины дайны эгзэгтэй мөчтэй давхцаж буй. Тодруулбал Украины хүчин Донбасс мужид бага багаар газар нутгаа алдаж буй. Мөн Украинд зэвсгийн тусламж илгээхэд эргэлздэг Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа билээ.
Эх сурвалж: The Guardian