Тодруулбал, Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 10 дугаар сарын 17-18-ны өдрийг шилжих 03.55 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 6х8 метрийн хэмжээтэй хоёр давхар мансардтай байшингийн дээвэр хэсэг, залгаа 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт түрээслэгч иргэн 40 настай, эрэгтэй Э өртөж нас барсан тул цогцсыг дүүргийн Цагдаагийн хоёдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн аж.