Одоогоос 66 сая жилийн өмнө дэлхийг мөргөхдөө үлэг гүрвэлүүдийг устгасан аварга астероид ганцаараа байгаагүйг эрдэмтэд судалж тогтоожээ.
Хоёр дахь, жижиг хэмжээтэй сансрын биет баруун Африкийн эргээс холгүй тэнгисийн усанд унаж, томоохон тогоо үүсгэсэн юм байна. Үүний улмаас 800 метр өндөр давлагаа Атлантын далайд үүсэж байсан гэж эрдэмтэд дүгнэжээ.
Николсон болон түүний хамтрагчид далайн ёроолд оршдог 9 км диаметр хэмжээтэй энэ тогоог астероидын мөргөлтөөс үүссэн гэж дүгнэжээ.
Эх сурвалж: BBC