НАТО-гийн шинэ тэргүүнээр Марк Рютте томилогдоод долоо ч хоноогүй байна. Тэрбээр ажлаа хүлээж авмагцаа Пүрэв гаригт Украинд айлчилж, Зеленскийтэй хэлэлцээ хийжээ. Энэ үеэр Зеленский НАТО-ийн холбоотнуудаас дахин алсын тусгалын зэвсэг хүсчээ.
“Оросын түрэмгийллийг зогсоохын тулд түншүүдийн шийдэмгий байдал бидэнд хамгийн хэрэгтэй байна. Оросын пуужин, нисгэгчгүй онгоцыг устгах хэрэгтэй гэдгийг түншүүддээ итгүүлсээр байх болно” гэж Зеленский хэлжээ.
Дашрамд дурдахад, НАТО-д хамгийн удаан ажилласан дээд албан тушаалтнуудын нэг Йенс Столтенберг Мягмар гаригт ажлаах үлээлгэж өгсөн. НАТО түүхэндээ хамгийн том сорилтуудтай тулгараад буй үед тэрбээр Нидерландын ерөнхий сайд асан Марк Рюттед удирдлагыг шилжүүлэв.
Марк Рютте 14 жил ерөнхий сайдын албыг хашсан бөгөөд дөрвөн өөр эвслийн засгийн газрыг тэргүүлсэн туршлагатай. Тиймээс хэрхэн буулт хийх, зөвшилцлийг бий болгохыг мэддэг. Энэ нь НАТО-ийн тэргүүн байхад нэн шаардлагатай чадвар аж. Ажлаа хүлээж авахдаа Рютте АНУ, Канад, Европын хоорондын Атлантын далайг дамнасан харилцааг бат бөх байлгахын чухлыг онцолж, Цагаан ордны тэргүүнээр хэн ч сонгогдсон сайн ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
ЭХ СУРВАЛЖ: NHK