Иргэн Г.Ган-Очир нь 2022 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагч болон цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, бусдын байшинг галдан шатааж хууль бусаар устгасан. Мөн сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн.
Түүнийг эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн
- /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/, 17.8 дугаар зүйлийн 3.1
- /Эд хөрөнгө устгах гэмтээх/, 13.14 дүгээр зүйлийн
- /Худал мэдээлэл тараах/ зааснаар яллагдагчаар татаж байсан юм. Тэрбээр яллагдагчаар татагдсан байх үедээ 2022 оны долоодугаар сард монгол улсын хилээр гарч, оргон зайлсан юм.
Интерполоор олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очир нь Франц Улсын нутаг дэвсгэрт саатуулагдсан тул түүнийг шилжүүлэн авах ажиллагааг олон улсын гэрээ конвенцын дагуу явуулж байна.