ОХУ-ын Владикавказ хотод алдарт ах дүү Хадарцевын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн өндөрлөлөө.
Тус тэмцээнд 20 орны 160 бөх оролцсон байна. ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга МУГТ Т.Тулга жин өгсөн 70 кг-ын жинд зодоглосон. Тэрбээр хагас шигшээ барилдаанд Дагестаны Гажимурад Гажиевыг 5:0-ээр ялсан. Харин финалд Тажикстаны дагестан бөх Абдулмажид Кудиевт 11:0-ээр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.