Узбекистан улсын Бухара хотод цэргийн гардан тулааны спортын өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд болсон. Тэмцээнд манай улсаас ганц тамирчин оролцсон нь ДХИС-ийн сурагч Б.Алтансүх бөгөөд тэрбээр хүрэл медаль хүртсэн байна.
Б.Алтансүх нь үүнээс гадна “Монгол туургатан-2024” тэмцээний алт, мөнгөн медальтай ба муай-тай боксын өсвөр, залуучуудын УАШТ-ий алт, шүүтбоксын УАШТ-ий алт, холимог тулааны өсвөр, залуучуудын УАШТ-ий алтан медаль хүртэж, холимог тулааны спортын шилдэг тамирчин юм.