“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ” арга хэмжээг олон нийт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуу үеийг гүйлтийн спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягт уриалах замаар эрүүл тэгш хүртээмжтэй нийгмийн орчныг бүрдүүлэх зорилготойгоор зохион байгууллаа.
Улаанбаатар хотод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон талбайд “Эрүүл амьдралын экспо”, “Дүнжингарав” худалдааны төв-Хүннүгийн зам-Улиастайн гүүр-“ Дүнжингарав худалдааны төв гэсэн маршруутын дагуу зохион байгуулсан Бүх нийтийн гүйлтэд 2000 иргэн хамрагдаж, эрүүл мэндээ дэмжиж, бусдыг идэвхтэй хөдөлгөөнд уриалсан юм. Энэ гүйлт орон даяар зохион байгуулагдсан юм.