Багшлах боловсон хүчин дутагдалтай байгаатай холбогдуулан Боловсролын сайд П.Наранбаяр багшлах эрхийг нээлттэй болгожээ. Боловсролын сайдын мэдээлэлд дурдсанаар өнөөдөр ЕБС-ийнтөрийн өмчит сургуулиудад 4200 гаруй багш дутагдалтай байгаа аж. Тиймээс багшийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэхээр “Багшлах эрхийн гэрчилгээ олгох журам гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэн, журмыг баталсныг Боловсролын сайд өөрийн цахим хуудсаар мэдээлсэн байна.
Журам батлагдсанаар гадаад, дотоодын их, дээд 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш зэрэгтэй төгссөн залуусыг богино хугацааны /45 хоног/ сургалтад хамруулан багшлах эрх олгох, багшийн хомсдолыг шийдэх юм.
- Математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн;
- Дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4-р түвшний оюутнууд багшита бүхнийг багшлах эрх олгох сургалтад хамрагдахыг урьж байна.
Цэцэрлэг болон ЕБС-д ажиллах хүсэлтэй иргэнд зориулсан багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн, мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ авна.
Багшлах эрх олгох сургалтын багш нь журамд заасны дагуу боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байна” гэжээ.