Тесла компанийн захирал Илон Маскийг 2027 он гэхэд манай гарагийн анхны их наядтан болж магадгүй гэж тооцоолжээ. Энэ судалгааг Informa Connect Academy хийсэн бөгөөд Тесла, SpaceX, X буюу Твиттер зэрэг компанийг эзэмшдэг тэрбумтаны хөрөнгө жилд дунджаар 110 хувийн өсөлттэй байгаа юм байна. Блүүмбергээс тэрбумтнуудын хөрөнгийн индексийг тооцон гаргахад Илон Маск 251 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсэн юм.
Энэтхэгийн тэргүүн баян, бизнесмен Гаутам Аданигийн хөрөнгө одоогийн өсөлтөөр буюу жилд дунджаар 123 хувиар өсвөл 2028 онд хоёр дахь их наядтан болно гэсэн тооцоо гарсан байна.
Илон Маскийн араас 3 жилийн дараа буюу 2030 онд LVMH группийн ерөнхийлөгч Бернар Арно (Louis Vuitton, Christian Dior, Tiffany & Co зэрэг тансаг зэрэглэлийн 75 брэндийг эзэмшдэг), Марк Зукерберг (Мета компанийн захирал)нар их наядтангууд болно гэж тооцоолжээ.