Гаалийн ерөнхий газрын албан тушаалтан Г.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн Ж.Г-ийн Монгол Улсын хилээр оруулж ирсэн бараа материалыг гаальд мэдүүлэхгүйгээр хяналтын бүсээр нэвтрүүлж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ял 2-8 жил, харин хорих ял 2-8 жил байна гэж заажээ.