Хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх тендэрийн урилга олон нийтэд нээлттэй зарлагдсан байна.
Нийслэлийн хүн амын 2025 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд оролцох хүсэлтэй махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжийг урьж байна. Махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд оролцох хүсэлтэй махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжийн хүсэлтийг 2024 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт битүүмжлэн ирүүлнэ үү.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
Аж ахуйн нэгжийн хүсэлт; (бэлтгэх махны төрөл, хэмжээг тусгах)
- Үйлдвэрийн танилцуулга; (Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хавсаргах)
- Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу урьдчилсан хяналт шалгалтыг хяналтын байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх;
- Мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэрийн агуулах нь стандартын шаардлага хангасан, эхэлж авснаа эхэлж зарлагадах зарчмын дагуу зохион байгуулалт хийсэн байх. Агуулах нь нийслэлд байрладаг байх ба хяналт шалгалт хийх боломжтой байх; (Агуулахын багтаамжийг тусган фото зургаар баталгаажуулах)
- Мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэр нь мал эмнэлгийн нэгдсэн системд холбогдож хэрэглэгчээр бүртгүүлсэн тухай Нийслэлийн мал эмнэлгийн газраас тодорхойлолт авсан байх;
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.7.5-д заасны дагуу мах хадгалах агуулахад халдваргүйтгэлийг тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан байх, хөргүүртэй агуулахаас сорьц авч хадгалалтын нөхцөл шаардлага хангаж буй эсэхэд улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх;
- Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор батлагдсан ”Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Худалдааны техникийн зохицуулалт”-ын дагуу үйлдвэрийн аргаар махыг бэлтгэж нөөцлөх;
- Бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгж нь хонины гулууз махыг 19 кг-аас багагүй, ямааны махыг 17 кг-аас багагүй байхаар махны нөөц бүрдүүлэх;
- Мах боловсруулах үйлдвэр нь мал төхөөрөх үйлдвэртэй гэрээтэй байх;
- Зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгсэлтэй байх, (нөөцөлсөн махны худалдан борлуулалтыг нэмэгдүүлэхэд бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн хүчин чадал хүрэлцэхгүй тохиолдолд зориулалтын тээврийн хэрэгсэлтэй аж ахуйн нэгжтэй гэрээтэй байж болно. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрээг фото зургаар баримтжуулах)
- Галын аюулгүй байдлын дүгнэлттэй байх;
Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын фэйсбүүк хуудаснаас авч болно.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нийслэлийн Засаг захиргааны гуравдугаар байрны 3 давхрын 311 тоот өрөө Ажлын хэсгийн нарийн бичигт
Холбогдох утас: 7014-0422, 89061876