BTS бол яг одоо дэлхий дээрх хамгийн алдартай хамтлаг. Тэд өөрийн эх орон Өмнөд Солонгосыг төдийгүй дэлхийн хөгжмийн ертөнцийг доргиож ул мөрөө тодоос тод үлдээж буй үзэгдэл.
Тэд 11 жилийн хугацаанд дэлхийн хэмжээний од болтлоо алдар нэрээ цуурайтуулсан түүх ингэж эхэлсэн.
2017 онд Billboard Music Awards-ийн топ сошиал артист хэмээх шагналыг BTS хамтлаг хүртсэн нь хэний ч төсөөлөөгүй үйл явдал байв. Арга хэмжээнд уригдсан явдал нь л нэр төрийн хэрэг байсан. Тэдний хувьд Justin Bieber, Selena Gomez, Ariana Grande хэмээх томоохон оддыг ардаа орхин ялагчийн индэр дээр гарна гэдэг мөрөөдөл мэт л санагдаж байлаа. Чухам энэ үеэс л тэд дэлхийн хэвлэл мэдээллийн нүдэнд өртөж эхэлсэн юм.
Дэлхий дахинаа тэсрэлт хийж, к-поп урсгалыг таниулж яваа хамтлаг бол та бүхний сайн мэдэх BTS. Тус хамтлаг нь одоогоор Гиннесийн 23 дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна.
BTS хамтлаг дэлхийд үзүүлэх нөлөө нь өнгөрсөн 11 жилийн хугацаанд соёл урлаг, хүмүүнлэгийн үйлсээр хязгаарлагдахгүй олон. Тиймдээ ч тэдний гаргаж буй амжилт, үзүүлж буй үнэ цэнийг хэмжинэ гэдэг ярвигтай. Түүнчлэн BTS-ийн эдийн засагт үзүүлэх 11 жилийн нөлөө нь 49.8 тэрбум доллартай тэнцэнэ хэмээн үзэж байна. Энэ нь 41.6 тэрбум долларын нөлөөтэй байсан 2018 оны Пёнчаны Олимпыг ардаа орхих үзүүлэлт гэж үздэг.
Одоо дэлхий даяар Солонгос гэхээр BTS-ээр төсөөлдөг бүтэн үе тасралтгүй нэмэгдсээр байна. Тоглолтыг нь үзэх гэж л Сөүлийг зорьдог, мерчандайзыг нь авах гэж онлайн дэлгүүрээр нь шагайдаг, цомгийг нь л сонсох гэж төлбөр төлдөг, шагналд л хүргэх гэж сошиал хэрэглэдэг фенүүдийн арми улам бүр хүчирхэгжсээр. BTS бол хоромхон хугацаанд харваад өнгөрөх зуурдын од биш, харин уран бүтээл, үйл хөдлөлөөрөө урам зориг, хүсэл тэмүүллийг түгээж, үе дамнуулан өвлүүлэх манай үеийн баатрууд билээ.
BTS хамтлагийн дебютээ хийсний 11 жилийн ойг тохиолдуулан Сөүл төдийгүй дэлхий даяар нил ягаан өнгөөр бүрхжээ
“Big Hit” агентлагийн мэдээлснээр энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Seoul Namsan Seoul Tower, Lotte World Tower, Sejong Center for Performing Arts, Some Sevit, Dongdaemun Design Plaza (DDP), Banpo, Yanghwa, Yeongdong, World Cup Bridge. , Сөүл хотын захиргаа, Гванхвамун талбай зэрэг Сөүл хот даяараа нил ягаан өнгөөр ижилсэн хотыг тэр чигт нь ягаан өнгөөр гоёсон байна.