Жил бүр алдартнууд цугларч, загварын ертөнцийн трендийг тодорхойлох чухал үйл ажиллагаа болох “Met Gala 2024” тавдугаар сарын эхний Даваа гаригт болж өндөрлөлөө. Энэ жил “Sleeping Beauties: Reawakening Fashion” нэртэйгээр Метрополитен урлагийн музейд болсон ба Хувцас загварын Институт өмнө нь дэлгэж байгайгүй 250 шинэ загварын даашинз, хослолуудыг танилцуулсан. “Met Gala 2024” -д оролцох алдартнууд “Цаг хугацааны цэцэрлэг” гэгдэх загвараар хувцаслах ёстой. Үзэсгэлэнд 400 гаруй жилийн загварын түүхтэй бүтээлүүдээс гадна “Schiaparelli”, “Dior”, “Givenchy” болон бусад брэндийн загварууд багтах болно.