“Бурханы хүү Баярбаатар” гэх нэрээр цахим орчинд мэдээлэл түгээдэг иргэн Б.Баярбаатарыг бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилсон, хэргээр шүүхээс 30 хоног баривчлах шийтгэлийг ногдуулсан. Гэвч уг цагдан хорих захирамжийг түдгэлзүүлж суллахаар болсон байна.