Гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага, зарим голуудад харз халиа тошин гүйсний улмаас мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн нутгаар урсан өнгөрөх Сэлэнгэ мөрний мөсний зузаан (Зүүнбүрэн, Сүхбаатар сумын орчмоор) 18-38 см буюу ОЖД-аас 50-52 см-ээр бага байгаа аж. Мөн Хүдэр гол Хүдэр сум орчим мөсний зузаан 37 см ОЖД-аас 23 см-ээр бага, Зэлтэр гол түшиг сум орчмоор мөсний зузаан 27 см байгаа нь ОЖД-аас 17 см-ээр бага байгаа аж.