2016 оны тооллогоор улсын хэмжээнд 22 мазаалай байсан бол 2018 онд 36 болж харин 2024 оны байдлаар мазаалайн тоо толгой 51-д хүрсэн гэж уг хэлэлцүүлгийн үеэр мэдээлсэн байна. Мазаалайн тоо толгой хэт цөөн учраас байгальд өөрийн гүйцэтгэх үүрэггүй болсон байх магадлалтай гэж үзэж байжээ.