Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, явган зам, талбайг энэ долоо хоногт засварлаж дуусгахыг Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газар, УБЗАА зэрэг холбогдох албаныханд хотын дарга үүрэг болгожээ.
Улаанбаатар хотын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 98.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.