Мягмар гарагт /2024.10.15/ АНУ-ын албан тушаалтнууд мэдэгдэл хийхдээ Израил ирэх сард Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямралыг дээрдүүлэх алхам хийхгүй бол илгээх зэвсэгтээ хязгаарлалт тавьж болно гэжээ. Жил гаруй хугацааны өмнө Газын зурвасын дайн эхэлснээс хойш АНУ Израилд өгсөн хамгийн хатуу анхааруулга нь энэ байв.
Албан тушаалтан мягмар гарагт мэдээлснээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар ням гарагт /2024.10.13/ Израилын албаныханд захидал илгээжээ. Тус захидалд Газын зурвасын хойд хэсэгт довтолгоо эрчимжиж байгаатай холбогдуулан Палестины газар нутагт хүмүүнлэгийн хямралын нөхцөл байдлыг сайжруулах тодорхой арга хэмжээ авахыг шаардсан байна.
“Axios” агентлагийн сэтгүүлч тус захидлын хуулбарыг нийтэлсэнд нь “Израилын засгийн газрын сүүлийн үед гаргасан үйлдлүүд Газын зурвасын нөхцөл байдлыг улам бүр дордуулж байгаад бид онцгойлон санаа зовж байна” хэмээжээ. Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби “Энэ захидал бол сүрдүүлэг биш” хэмээсэн ч Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх яаралтай шаардлага байгааг онцолсон юм. Вашингтонд суудаг Израилын албан тушаалтан тус захидлыг хүлээн авсан нухацтай хандаж байгаа гэжээ.
Эх сурвалж: Reuters