“Парис-2024” зуны олимпын наадамд дараалсан цэвэр ялалтуудаараа олны анхаарлыг татсан жудо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг жингийн тамирчин 2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү олимпын амжилтаараа дэлхийн чансааг жиндээ тэргүүлж байгаа бөгөөд олимпын чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
Хөвсгөлчүүд олимпын мөнгөн медальтандаа хүндэтгэл үзүүлж нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээнийг энэ сарын 20-21-ний хооронд Мөрөн суманд зохион байгуулах гэж байгаа юм байна.
Манай тамирчин “C” зоонд Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелатай барилдаж ялсан. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт ялсан.
Улмаар “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай олимпын наадмын алтан медалийн төлөө өрсөлдөж ялагдсанаар олимпын наадмын мөнгөн медальтан болсон юм.