Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэт “Боловсролын сайд П.Наранбаярт хариуцлага тооцон огцруулах, салбарын багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх” талаар шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. 1000 багш бол нийт багш нарын хэдэн хувь болохыг сануулж хэлэхийн зэрэгцээ Засгийн газар өрийн зээлжих зэрэглэлээрээ бахархаж байгаадаа ичээч ээ гэж байна. Залуу сайд та багш нарын наймдугаар хурал дээр ирээд багш нарын цалинг нэмэгдүүлнэ гэж “хуурсан” гэв. Багш нарыг үнэлнэ гээд 2 настай хүүхдээс шалгалт авдаг байдлаа зогсоохыг шаардаж байна. Монголын боловсролыг аврах хэрэгтэй байна. Одоо Боловсролын яам Хүн намынхнаар дүүрч байна. Яаман дээрээ сургуулийн захирлуудыг дуудаж байгаад ХҮН намаас нэр дэвшигчдийг дэмжихийг шаардаж байгаа ш дээ. Л.Оюун-Эрдэнэ энэ хүнээ татаж ав. Мөнхтөрийн Нарантуяа-Нараг лайв хийлээ гэж шүүмжилсэн. Арга хэмжээ авсан. Гэтэл Болоьвсролын сайд өөрийнхөө цахим хуудсан дээр эхнэрийнхээ сургалтын төвийн рекламыг шэйрлээд л байгаа шдээ. Энэ чинь шударга юм уу гэж асуулаа.