Өчигдөр /2024.09.16/ мэдээлэл хийж байхад үеэр Боловсролын сайд П.Наранбаяр руу Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар өндөг шидсэн. Сайд цагдаад гомдол гаргаагүй ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгадаг зохицуулалтаар өчигдөр шалгалт явуулжээ. Цагдаагийнхан сайд П.Наранбаяр болон хоёр Отгонбаяраас мэдүүлсэн авсан байна. Учир нь Үнэн ба Зөв намын даргын гэнэтийн төлөвлөсөн үйлдлийн дараа сайдын хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатар ч зүгээр зогсоогүй. Төрийн хамгаалалт энэ хүнийг аваарай гэж дуудахын зэрэгцээ намын даргын биед халдсан. Гурвалжин юм болсон энэ зодоон цохион, халдлага төрийн тусгай хамгаалалттай бүсэд, хэвлэлийн дурангийн өмнө болсон. Дүрс бичлэгээр баталгаажсан дээрх үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.2-ын “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, танхайрах” гэсэн заалтын дагуу А.Отгонбаатарт хариуцлага тооцох үндэслэлтэй юм. 5.2-т:
- 1. Олон нийтийн газарт, эсхүл орон байранд
- 1.1. хэрүүл маргаан үүсгэж
- 1.2. бусдыг өдөөн хатгаж
- 1.3. бусдын амгалан тайван байдал алдагдуулж
- 1.4. олон нийтийг үл хүндэтгэж
- 1.5. Үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заажээ.
Хуулийн 5.3.1-д. Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байна.