Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Л.Бямбасүрэн болон ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг АТГ-аас саатуулан шалгаж байна.
Тэд улсын болон хувийн эмнэлгүүдэд олгодог даатгалын санхүүжилтээс хуурамч бичилт хийх замаар зардлыг нь өсгөж, дундаас нь хувь авдаг байсан, эмнэлгүүдээс хахууль авч, худал бичилт хийж байсан нь тогтоогдсон тул баривчилж, саатуулсан гэх мэдээлэл байгаа аж.
Харин ЭМДЕГ-ын Хэвлэлийн албаны дарга Т.Амаржаргал “Нийгмийн сүлжээнд явж байгаа мэдээллийн талаар тайлбар өгье. ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ шалгагдлаа гэдэг нь гэм буруутай гэсэн үг биш. Ажил хариуцаж байгаа, байгууллага удирдаж, зовлон жаргал үүрч яваа хүний давдаг л даваа” хэмээн цахим хуудастаа мэдээллээ.