МоАХ-ны Удирдах зөвлөл хуралдаж, МоАХ-ны Улс төрийн бодлого хариуцсан дэд даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг томилжээ. Монголын Ардчилсан Холбооны үе үеийн гишүүдэд, дэмжиж итгэл хүлээлгэсэн Удирдах зөвлөлийнхөнд талархал илэрхийлж, цаашид энэ байгууллагын нэр төрийг өндөрт өргөж, идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ.