Өнгөрсөн баасан гарагийн хуралдааны үеэр МАН-ын бүлэг өнөөдрийг хүртэл завсарлага авсан байсан.
УИХ-ын ээлжит бус чуулганы 08.26 хуралдаан 79 хувийн ирцтэйгээр эхэлcэн. МАН-ын бүлэг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан дахин нэг өдрийн завсарлагыг хүссэн юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын дэгийн тухай хуулийн 12.1-д заасны дагуу МАН-ын бүлэгт ажлын нэг өдрийн завсарлага өгч байна. Маргааш УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Завсарлагын хугацаа дууссаны дараа хэлэлцэх асуудлуудыг үргэлжлүүлнэ” гэв.