2020 оны УИХ-ын сонгуульд Хангайн бүст нэр дэвшиж, ялагдсан МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ийн захирлаар томилжээ. “Монголросцветмет” ТӨҮГ нь 1973 онд БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл нэртэйгээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой байгуулагдсан Монголын анхны гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. “Монголросцветмет” ТӨҮГ нь одоо “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болсон.