Өнөөдөр 09:00 цагт эхэлсэн шүүх хурал хэргийн материал дутуу гэх шалтгаанаар ирэх есдүгээр сарын 11-нийг хүртэл хойшлуулахаар шийдвэр гарчээ.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох НҮҮРСНИЙ гэх хэргийн шүүх хурал болж, Т.Аюурсайханд 3 жил, Б.Ганхуягт 5.9 жил хорих ял оноосон.
Шүүгдэгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Энэ дагуу давж заалдах шатны шүүх хурлыг наймдугаар сарын 22 буюу өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хаалттай явуулахаар товлосон.
Шүүгдэгч Т.Аюурсайханы “Намайг шоронд хийвэл МАН-аас нэг ч дарга үлдээхгүй араасаа чирэх болно” гэсэн үгээ хэлснээс хойш шүүх хурал сунжирсаар байгаа гэсэн байр суурийг зарим эх сурвалжууд дэвшүүлж байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ.