УИХ-ын гишүүн С.Цэнгүүний “100 тэрбумаар 24 суманд соёлын төв барих шаардлагагүй” гэх үг Сангийн сайдын эгдүүг хүргэчих шиг боллооэ. Тэрээр хариулт тайлбар өгөхдөө ” Та УБ хотод төрж өссөн хүүхэд юм шиг байна… Соёлын төв бол сумын ард түмний цугладаг ганц газар байдаг” гэж хэллээ. Амьдрал үзсэн ах шинэ гишүүнд үг хэлэхдээ хувь хүний хаана төрсөн, үзэж туулсан амьдралын туршлагыг үндэслэл суурь болгосон нь хүний эрхийн мэдрэмжгүй, эз түрсэн сонсогдож байна билээ. Хөндлөнгөөс сонссон бидэнд ингэж сонсогдож байхад өөрт нь ямар сонсогдсон бол. Хөдөө төрж өссөнөөрөө илүүрхэх дуртай болсон өнөө цагт С.Цэнгүүн шиг залуус хотод амьдардаг, бизнесмэний гэрт төрөх эсэхээ өөрөө шийдэж сонгоогүй гэдгийг Сангийн сайд мэдмээрсэн дээ…