Хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүйгээр төрийн оролцоог хязгаарлана гээд заачихсан байгаа. Төр, хувийн хэвшил хаана үзэлцээд байна вэ гэдгийг богино хугацаанд тодорхойлмоор байна. Тодорхойлолт нь яг бүрэн гарахгүй байна. Үнэхээр яг хаана нь үрэлцээд, хувийн хэвшлээ дарангуйлаад байгаа юм бэ гэдгийг гаргаж өгмөөр байна. Бид хоёр, гурван газар судалгаа захиалсан. Уулзаад нэг нэгээр нь ярихаар өөр өөр юм яриад байна. Хуулиа харахаар мөн өөр . Хууль хэрэгжихгүй байна уу, эсхүл хувь хүний харилцааны асуудал уу. Эс бол төрийн албаны төрийн албаны ёс зүйн асуудал байна уу. Жишээлбэл, татварын шалгалтыг 5 жилд нэг удаа хийнэ гэдэг ч юм уу. Хүссэн үедээ татварын шалгалт орохгүй. Шүүхээр шийдэгдээгүй бол данс хаахыг хориглоно гэдэг шиг хувийн хэвшилд төрийн зүгээс ирж байгаа дарамтуудыг арилгая. Үүнд УИХ Засгийн газартайгаа хамтарч ажиллах хэрэгтэй. УИХ-ын гишүүд зүгээр нэг гаднаас шүүмжлээд байгаа юм шиг битгий байгаасай.