Нийслэлийн 47 сургуульд 3 ээлжээр хичээллэх эрсдэл байна
Боловсролын сайд П.Наранбаяр Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 14-р сургуульд цахимд очиж танилцав.
Гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байгаа сургуулиудыг өргөтгөх, иж бүрэн тоног төхөөрөмж, тавилгаар хангах замаар хүчин чадлыг нь үе шаттай нэмэгдүүлэх нь энэ төслийн зорилго юм. Энэ хичээлийн жилд нийслэлд 47 сургуульд хосолсон сургалтын 25 жишиг, энгийн 110 цахим танхим байгуулах ажээ.
Хосолсон сургалтааор сурагчид цахимаар бие даан суралцаж, танхимд багшийн хамт бататгах буюу идэвхтэй аргаар суралцах боломж гэдгийг салбарын сайд П.Наранбаяр онцолжээ.