- Долдугаар сарын 10-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
- Долдугаар сарын 11-нд баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын зарим газраар
- Долдугаар сарын 12-нд баруун болон говийн аймгуудын зарим, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын баруун хэсгээр
- Долдугаар сарын 13-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр
- Долдугаар сарын 14-нд төвийн аймгуудын баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын зарим, зүүн аймгуудын өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Борооны өмнө салхи ширүүснэ.
Агаарын температур: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар халах боловч долдугаар сарын 11-нд нутгийн баруун хойд хэсгээр 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хойд хэсгээр 3-8 градусаар сэрүүснэ.
Баяр наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 11-нд Хөвсгөл, Архангай, 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо орно.
Иймд иргэд мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Долдугаар сарын 8-ны байдлаар Лүн сум орчимд Туул голын үерийн түвшнийг 30 см-ээр давсан.
Долдугаар сарын 10, 11-нд Хэрлэн гол үерийн түвшнийг 10 см-ээр давах магадлалтай.