Иргэдийн зуслан чиглэлд зорчих хөдөлгөөн ихэсдэг тул жил бүрийн зургаадугаар сард нийтийн тээврийн автобус үйлчилдэг. Уг чиглэлд өнөөдрөөс нийтийн тээврийн автобус явж эхэлжээ.
Тодруулбал ЗҮ:1“Гүнт-Жигжид-Сүхбаатарын талбай”, ЗҮ:2“Гоодой-Сүхбаатарын талбай”, ЗҮ:3 “Баянбулаг– Сүхбаатарын талбай” гэсэн гурван чиглэлд иргэдэд үйлчлэх юм байна.
Зуслангийн автобус Сүхбаатарын талбайн зогсоолоос хөдөлнө.