Хэд хоногийн өмнө С.Зориг агсны хөшөөний доод хэсгийг гинжилж уясан үйлдэл гарсан. Тэгвэл цагдаагийн байгууллагаас хөшөөний хөлийг гинжилсэн иргэнийг олж, тогтоон шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Тодруулбал, зургаадугаар сарын 18-ны өдрийн 10:53 цагт ирсэн “С.Зоригийн хөшөөний баруун хөлийг нь төмөр сандалтай гинжилсэн байна” гэх дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулжээ.
Улмаар зургаадугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрээс тус үйлдлийг хийсэн иргэн “Э”-г олж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Б.ХАШ-ИЛД